“Намрын ногоон өдрүүд-2019” шинэ ногоо болон баяжуулсан хүнсний худалдаа “Мишээл экспо” төвд энэ сарын 18-24-нд болно.

Тус яармаг худалдааны үеэр шинэ ургацын хүнсний ногооны болон баяжуулсан хүнс, Атар-60 жил, үндэсний хоол, мах, сүүний анхдугаар аян, органик хүнсний өдөрлөгүүд тус тус болно. Эдгээр өдөрлөгийн зорилго нь иргэдийн эрүүл аюулгүй хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг сурталчлан таниулж, хэрэглэгчдэд шинэ ургацын дээжийг шууд нийлүүлэн худалдах юм.

Монгол Улсад, Атар газар эзэмшсэний 60 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд энэ удаагийн яармаг худалдааг “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” уриан дор зохион байгуулна.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here