ОХУ-ын Владивосток хотод болсон Дорнын эдийн засгийн V чуулганд оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн ажлын айлчлалын бүрэлдэхүүнд төрийн өмчийн их сургуулийн захирлууд багтжээ.

Чуулга уулзалтын үеэр их сургуулийн захирлууд тус хот дахь Алс Дорнодын Холбооны их сургуулийн удирдлагуудтай уулзаж, үйл ажиллагааны нь зарчимтай танилцав. Монголын их, дээд сургуулиудын консерциумын ерөнхийлөгч, ХААИС-ийн захирал Т.Хэрүүга тэргүүтэй МУИС, ШУТИС, МУБИС зэрэг сургуулийн захирлууд Алс Дорнодын Холбооны их сургуулийн гадаад харилцааны проектор В.В.Панова, профессор Феликс Ажимов нартай уулзсан байна. 

Уулзалтын үеэр 100 мянган оюутны хотхон байгуулах талаар туршлага судлах, хамтран ажиллах талаар санал солилцсон юм.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here